Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 01 сар. REM үйлчилгээг ашигласнаар та доорх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч буй болно.
REM нь email-ийн тусламжтайгаар зураг боловсруулах автомат үйлчилгээ юм. Хэрэглэгч зургаа info@rem.mn хаяг руу тодорхой subject кодтойгоор явуулахад манай систем боловсруулалт хийж, боловсруулсан зургийг буцаан явуулна.
Хэрэглэгч дараах зүйлсийг хариуцна:
• Зөвхөн өөрийн бүтээл буюу эрхтэй зургаа илгээх
• Бусдын зургийг зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй байх
• Хууль бус, ёс суртахуунгүй контент илгээхгүй байх
• Кредитийг хуурамч байдлаар олшруулахгүй байх
Таны илгээсэн зураг боловсруулалтын дараа манай системд хадгалагдахгүй. Зургийн мэдээлэл тараагдах, алдагдах эрсдэл байхгүй. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлогооос үзнэ үү.
Кредит нь ашиглаагүй тохиолдолд буцаан олгогдохгүй. Сарын захиалгаа цуцалсан тохиолдолд ашиглагдаагүй кредит дуусгавар болно. Техникийн саатал гарсан тохиолдолд кредитийг буцааж болно.
REM нь зургийн чанарын үр дүнгийн талаар баталгаа гарч чадахгүй. Боловсруулалтын чанар нь анхны зургийн нарийвчлал, гэрэлтэлтээс хамаарна. Хэт муу нарийвчлалтай зурагт боловсруулалт хийгдэж болохгүй тохиолдолд кредитийг буцааж болно.
REM нь үйлчилгээний нөхцөлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй. Шинэ нөхцөл нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болно.
📬 Асуулт байвал: info@rem.mn хаяг руу бичнэ үү.